Шууд Chart

Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуультай "2+1 хөтөлбөр" хэрэгжүүлнэ

2023-03-13 12:41:46

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали Улсын Сидней хотод ажиллах үеэрээ Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуульд зочилсон.

Тус сургууль нь 1833 онд байгуулагдсан. 2017 оноос мужийн хэмжээн дэх 130 кампусыг нэгтгэн үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуульд ажиллах үеэрээ салбарын сайд тус сургуулийн захирал Вик Нэидоо тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарын бодлого, түүний дотор тус салбарт хийж буй өөрчлөлтийн талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуулийн удирдлагууд манай талтай 2+1 хөтөлбөр хэрэгжүүлэн Монгол оюутнуудыг сургах, мөн англи хэлний сургалт явуулах сонирхолтой буйгаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр тус сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан багш, оюутан солилцохоор тохиролцов. Энэ нь мэргэжлийн боловсролын салбарт эхлүүлж байгаа оюутан солилцооны цоо шинэ гарц юм гэж БШУЯ-наас мэдээллээ. 


Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуультай "2+1 хөтөлбөр" хэрэгжүүлнэ  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй