Шууд Chart

Хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бондыг 96.400 төгрөгөөр арилжааллаа

2023-03-13 15:18:51

2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 248,524,165 төгрөгийн үнийн дүн бүхий 959,880 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Хүрд XK (HRD +15.00%), Өндөрхаан ХК (ONH +15.00%) болон Монгол алт ХК (ERS +14.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -14.29%), Ремикон ХК (RMC -12.94%) болон Булигаар ХК (MBG -12.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 10,838 ширхэг нэгж эрхийг 3,195,417 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 3,000 ширхэг үнэт цаасыг 299,370,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бондыг 96,400 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.85 хувиар буурч, 39,543.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,994,915,101,155 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бондыг 96.400 төгрөгөөр арилжааллаа  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй