Шууд Chart

Хөгжлийн банк: Нийт 11 арилжааны банкаар дамжуулан зээл олгосон

2023-03-13 15:36:02

Монгол Улсын Засгийн Газраас баталсан тогтоол, шийдвэрийн хүрээнд Хөгжлийн банк нь 2012-2021 онд арилжааны банкаар дамжуулан 1,6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг 2,542 төсөлд зориулан олгожээ.

Нийт 17 төсөл, хөтөлбөрийн хүрээнд Голомт банк, ХХБанк, Хаан банк, Хас банк, Төрийн банк, УБХБанк, Капитал банк, Капитрон банк, УХоБанк зэрэг нийт 11 арилжааны банкаар дамжуулан зээл олгосон. Уг санхүүжилтийн 96,6% нь зээлийн гэрээний дагуу бэлэн мөнгөөр эргэн төлөгдсөн бол Капитал банкны зээл ӨБҮХХ (Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө)-өөр хаагдсан.

Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн банк


Хөгжлийн банк: Нийт 11 арилжааны банкаар дамжуулан зээл олгосон  
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй