Шууд Chart

Хөгжлийн банк: Гурав дахь шатны сонсголд 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дууджээ

2023-03-13 15:40:26

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол (2023.03.13-2023.03.17) болж байна.
 
Энэ удаагийн сонсголыг Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн сэдвээр зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дууджээ.
 
2023.03.13-ны өдрийн сонсголд:
 
• АСЕМ вилла төсөл,
• АСЕМ зочид буудал,
• “Мах” хөтөлбөр 2016 он,
• “Тайж” группын зээлтэй холбоотой багц асуудлаар 68 гэрчийг дуудсан байна.
 
Сонсголд Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд болон Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Мөн сонсголд Монгол Улсын Хөгжлийн банкны одоогийн удирдлага, албан тушаалтнуудаас гадна хөндлөнгийн ажиглагчаар “Нээлттэй нийгэм форум”, “Оюуны инновац”, “Цогц хөгжлийн үндэсний төв”, “Бодлогод залуусын хяналт” зэрэг 4 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.
 
Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн банк

Хөгжлийн банк: Гурав дахь шатны сонсголд 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дууджээ  
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй