Шууд Chart

Авто замын хөдөлгөөнийг оновчтой зөв зохион байгуулахад Оюу Толгойтой хамтарна

2023-03-14 09:50:15

Өчигдөр /2023.03.13/ Оюутолгойн гүний уурхайн нээлт болж,  Монгол Улсын эдийн засгийн нэгэн хүчирхэг хөдөлгүүр бүрэн ажиллаж эхэллээ.

ЗТХЯ, Рио Тинто групптэй хамтарч Монгол Улсад авто замын хөдөлгөөний боломжит дэд бүтцийн төслүүдтэй холбогдсон судалгааны менежментэд дэмжлэг үзүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.

“Оюутолгой” гүний уурхайн төсөл нь Монгол Улсад:

- Эдийн засгийн хувьд гадаадын хөрөнгө оруулалт, татвар, төлбөр хураамжийн орлогыг нэмэгдүүлж, төслийн хүрээнд 2022 он хүртэл 4 тэрбум ам.долларын татвар хураамж төлөөд байна.
- Төслийн нийт ажиллах хүчний 97 хувийг Монгол иргэд бүрдүүлж байгаагаас гадна ажилчдын аюулгүй ажиллагааны тал дээр жишиг болж олон мянган залуусыг дэлхийн түвшинд ажиллах чадварыг олгож байна.
- Уул уурхайн болон гүний уурхайн шинэ технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ногоон эдийн засгийн асуудал хөндөгдөж буй энэ үед ус дахин ашиглалтын түвшинг 86.45 хувьд хүргээд байна.

Нийгмийн баялаг бүтээгч Оюутолгойчууддаа улс орны экспортыг нэмэгдүүлэх үйлсэд оруулж буй бодит хувь нэмэрт гүн талархал илэрхийлье.

Эх сурвалж: ЗТХЯ


Авто замын хөдөлгөөнийг оновчтой зөв зохион байгуулахад Оюу Толгойтой хамтарна  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй