Шууд Chart

Команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна

2023-03-14 09:49:55

Хөвсгөл аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлагаар үргэлжилж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, 10 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 5 байгууллага, 23 сум, 1 тосгоны Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 200 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Хөвсгөл аймаг нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Өнгөрсөн 2022 онд 3.5-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ханх суманд 16, Ренчинлхүмбэ суманд 6, Улаан-Уул суманд 4, Цагааннуур суманд 1, Цэцэрлэг суманд 2, Түнхэл суманд 1 буюу нийт 30 удаа, он гарсаар Ханх суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт -1, Ренчинлхүмбэ суманд 3.6-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 8 удаа, Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт 1 удаа тус тус болсон байна. Тиймээс энэ удаагийн команд штабын сургуулиар удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй