Нийслэлийн иргэдийн хаврын улирлын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх махны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дүүргүүдэд нөөцийн мах худалдан борлуулна.
Энэхүү ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нийслэлийн хүн амын махны хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/12 дугаар тушаал гарсан.
Тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нөөцийн мах худалдан борлуулах бэлтгэл ажилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдааны үйлчилгээний хэлтэс УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээ үйлчилгээний хэлтэс, дүүргийн Татварын хэлтэстэй хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав.
Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ MNS 5021-1 : 2019 стандарт”-ын шаардлагын хэрэгжилт, хөргөгч хөлдөөгчийн багтаамж, нөөцлөх боломжтой махны хэмжээ, эрүүл ахуй стандартын шаардлага хангасан зэргийг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
| Нөөцийн мах худалдан борлуулах дэлгүүрүүдэд ажиллалаа | ||
| Үзсэн: 415 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.