Шууд Chart

14 хоногийн дотор зургаан хүн барилгаас унаж нас баржээ

2014-07-21 12:37:01

Хотын дарга цагдаагийн байгууллага болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албаныханд Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөний  өнөөдрийн хуралд Нийслэлийн онцгой байдлын газар, НМХГ, НЦГ-ын холбогдох албаныхан 14 хоногийн мэдээ тайлангаа хотын даргад танилцууллаа.

Барилга, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа энэ үед барилгын салбарт осол гарах нь ихэссэн мэдээг НМХГ-аас мэдээлсэн байна. Түүнчлэн нийслэлд гараад байгаа гоц халдварт өвчний талаарх мэдээг танилцууллаа гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга н.Гантулга хэллээ.

Цагдаагийн байгууллагын зүгээс 14 хоногийн дотор барилгаас зургаан хүн унаж нас барсан байгааг онцолж, энэ тал дээр сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн энэ үеэр барилгын ажлын хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажлуулахыг үүрэгдсэн юм.

14 хоногийн дотор зургаан хүн барилгаас унаж нас баржээ  
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй