Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Монголын улс төрийн тогтолцоо" сэдвээр хэлэлцүүлэг болно

2023-03-17 06:53:21

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.

10:00 цагт: УИХ-ны чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.


Шангри-ла зочид буудал

09:00 цагт: Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум 2 дахь өдрөө үргэлжилнэ. Утас: 99068229, 90099598


Д.Сүхбаатарын талбай

10:00 цагт: Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярыг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд цэцэг өргөнө. Утас: 99997810


Үндэсний төв архив

11:00 цагт: Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Намнангийн Наранбаатарын хувийн сан хөмрбөг үүсгэх ёслол болно.


Зориг сангийн байр

11:00 цагт: Монголын уран бүтээлчдийн бүтээсэн "Трио" уран сайхны кино Женев дэх НҮБ-ийн төв байранд гарах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал зарлалаа. /Зориг сангийн хашаан доторх Coffee shop/


Туушин зочид буудал

14:00 цагт: "Монголын улс төрийн тогтолцоо" сэдвээр хэлэлцүүлэг болно. Утас: 99095938.


ӨНӨӨДӨР: "Монголын улс төрийн тогтолцоо" сэдвээр хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй