Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн Улсын хоёрдугаар наадам өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Наадамд нийт 300 гаруй яруу найрагчид бүртгүүлж оролцсоноос Ю.Баянмөнх, Б.Батцоож, Д.Энхбаяр, Э.Булган, Д.Нямаа нарын бүтээлийг онцлох бүтээлээр шалгаруулж шагнаж, урамшууллаа. Мөн тус наадмыг баясгаж олон олон алдартнууд тайзнаа өөрсдийн бүтээлийн дээжсээ толилуулсны зэрэгцээ “Өнөр бүл” төвийн сурагч хүүхдүүд “Багш” найраглал, “Ерэн баатрын дууль” “ Тэнгэрийн хүү” зэрэг найраглалыг уншиж амилууллаа.
"Шаравын Сүрэнжав сан"-гаас санаачлан Чингис хаан музейтэй хамтран зохион байгуулсан “Тэнгэрийн хүү” яруу найргийн наадмыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын хамт олон дэмжин ажилласан байна.
| Шаравын Сүрэнжавын нэрэмжит яруу найргийн наадам боллоо | ||
| Үзсэн: 632 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.