УИХ-ын "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо"-ны 2023 оны гуравдугаар сарын 16-ны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үйл ажиллагаа дараах сэдвүүдээр үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор:
1. Экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн асуудал. Тус асуудлыг хэлэлцэхдээ хоёр тэрбумаас дээш дүнтэй, хоёр тэрбумаас доош дүнтэй гэж 2 ангилж хэлэлцэнэ.
2. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд бүсийн тулгуур төв аймаг, орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгоход 50 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох төслийн зарцуулалт.
3. Үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох 70 тэрбум хүртэлх санхүүжилт олгох төслийн зарцуулалт.
Эх сурвалж: Хөгжлийн банк
| Экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн талаар хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 375 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.