Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өмнөх сараас 10.9 хувиар өсжээ. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 (15.2%) их наяд төгрөгөөр өсөхөд валютын харилцах 2.7 (2.2 дахин) их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 1.6 (38.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 6.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 103.7 (1.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.0 (19.1%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 5.6 (85.9%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 919.2 (14.1%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Бараг мөнгө 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 23.7 их наяд төгрөг болж,
өмнөх сараас 625.7 (2.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.9 (14.1%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 12.9 (54.6%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.8 (24.4%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 5.0 (21.0%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 208.1 (20.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 208.8 (20.1%) тэрбум төгрөгөөр өсжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
| Чанаргүй зээл өмнөх сараас 10.9 хувиар өсжээ | ||
| Үзсэн: 540 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.