Шууд Chart

Хязаалан гунан үхрийн үнэ 1.8 сая төгрөг байна

2023-03-16 12:28:20

Хязаалан гунан үхрийн үнэ Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 1.8 сая төгрөг байна. Малын зах зээлийн дундаж үнийн 2023 оны 2 дугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад атны үнэ 1.4 сая төгрөг болж, 6.8 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.3 сая төгрөг болж, 45.3 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, 11.0 мянган төгрөгөөр тус тус өссөн бол эр хонины үнэ 203.9 мянган төгрөг болж, 10.0 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 141.5 мянган төгрөг болж, 12.6 мянган төгрөгөөр тус тус буурсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.


Хязаалан гунан үхрийн үнэ 1.8 сая төгрөг байна  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй