Улаанбаатар хотод одоогийн байдлаар 70 мянга орчим ачааны авто машин бүртгэлтэй байна. Ачааны авто машин эзэмшигч бүр нийслэлийн төв гудамж, замууд руу зайлшгүй шаардлагаар нэвтэрч тээвэрлэлт хийхийн тулд Нийслэлийн тээврийн газраас зөвшөөрөл авсан байх шаардлагатайг тус газраас өнөөдөр мэдээллээ.
Өмнө нь тусгай зөвшөөрөл олгодог байсан ч нийт ачааны машины 18 хувь нь л хамрагддаг байсан учраас НИТХ-ын Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны авто машиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журамд өөрчлөлт оруулсан байна.
Ингэснээр том оврын ачааны “ЕС” ангиллын зөвшөөрлийг хагас жилийн хугацаатай олгох юм байна. Харин В, С, СЕ ангиллын зөвшөөрлийг нийслэлийн төв гудамж замууд руу зайлшгүй нэвтрэх хугацаатай нь уялдуулж өгөх аж.
Өөрөөр хэлбэл, тухайн авто машин эзэмшигч хотын төвийн гудамж замууд руу зорчихдоо зөвшөөрөл авсан байх шаардлагатай гэж Нийслэлийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунцэцэг хэлж байна.
Тэрээр хөдөө орон нутгийн ачааны машин ч хотын төвийн замаар зорчих бол дээрх зөвшөөрлийг авсан байх шаардлагатай хэмээн онцлосон юм.
Иргэд аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авах захиалгаа төрийн үйлчилгээний цахим машинаар өгч болно. Төлбөрийн тухайд, В ангиллын зөвшөөрөл хагас жилийн төлбөр нь 10 мянга, харин С ангилал нь 15 мянга, СЕ ангилал нь 20 мянган төгрөгийн төлбөр төлөхөөр журамд заажээ.
| Ачааны авто машинууд хотын төвөөр тусгай зөвшөөрлийн дагуу зорчино | ||
| Үзсэн: 5916 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.