Шууд Chart

Өнөөдрийн сонсголд гурван багц асуудлаар хэлэлцэхээр 39 гэрчийг дууджээ

2023-03-17 09:43:38

УИХ-ын "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо"-ны 2023 оны гуравдугаар сарын 17-ны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дараах сэдвээр үргэлжилж байна.

Үдээс өмнө:

- Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл /Голомт банк/,

- Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл,

Үдээс хойш:

- Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийн удирдлага; /Сангийн яам, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага, ДБМ лизинг ХХК/,

Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд оролцуулахаар 39 гэрчийг дуудсан байна гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.


Өнөөдрийн сонсголд гурван багц асуудлаар хэлэлцэхээр 39 гэрчийг дууджээ  
Үзсэн: 375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй