Шууд Chart

Японы гоо сайхны “Канебо” компани бараагаа эргүүлэн татав

2013-07-25 12:20:39

Японы гоо сайхны “Канебо” компани хэрэглэгчдээс 6800 гаран гомдол хүлээж авчээ. Тус компанийн үйлдвэрлэсэн  арьс цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн ийнхүү гомдол дагуулсан байна. Төлөөлөгчдийн мэдээлж байгаагаар нүүрэн дээр нь толбо эсвэл гарны хэмжээтэй том цагаан толбонууд үүссэн гэсэн гомдол 2250 үйлчлүүлэгчээс ирсэн байна. Гомдлын мөрөөр “Канебо” компани Долдугаар сараас эхлэн 54 цайруулагч бүтээгдэхүүнээ эргүүлэн татаад байгаа юм. Мөн эднийх хохирсон хүмүүсийн эмнэлгийн зардлыг даахын зэрэгцээ нөхөн төлбөр олгохоо мэдэгдээд байна. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар гэхэд, “Канебо” компанийн 360 мянган бараа буцаагдсан байжээ. 90000 орчим бараа одоог хүртэл эргэж ирээгүй байгаа гэж ажилтнууд нь мэдэгдэж байна. Тиймээс тус бараанаас хэрэглэхгүй байхыг хэрэглэгчдэд анхаарууллаа. “Канебо” компанийн Ерөнхийлөгч Масуми Нацусака энэ явдалд уучлалт хүсээд, үйлчлүүлэгчдээ хэвийн байдалд эргэж орох хүртэл санаа тавьж бүх талаар туслахаа мэдэгджээ.

Л.Пүрэвдолгор


Японы гоо сайхны “Канебо” компани бараагаа эргүүлэн татав  
Үзсэн: 1629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй