Шууд Chart

АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна

2023-03-23 10:02:55

Улсын хэмжээнд 3 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 109,247 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 6,178 тн буюу 37 хоногийн, АИ-92 автобензин 26,401 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 4,918 тн буюу 37 хоногийн, ДТ 68,875 тн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 20 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57,356 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,786 тн, АИ-92 автобензин 15,278 тн буюу 16 хоногийн, АИ-95 автобензин 3,411 тн буюу 47 хоногийн, ДТ 34,760 тн буюу 29 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 416.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 5.5 мян.тн, АИ-92 автобензин 120.7 мян.тн, АИ-95/98 автобензин 5.0 мян.тн, ДТ 241.4 мян.тн, онгоцны түлш 8.5 мян.тн, Жет А-1 11.1 мян.тн, бусад 23.9 мян.тн байна. 

Эх сурвалж: УУХҮЯ


АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй