Шууд Chart

ЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан болов

2023-03-23 11:02:35

Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр боллоо.

Танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдсан тус хуралдаанаар улс орны эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлуудыг авч хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, “Аж үйлдвэрийн сэргэлт”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулагдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ашиглан өөрийн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилго бүхий “35МВт хүчин чадалтай шингэн түлшээр ажиллах дулааны цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл”, “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудын гүйцэтгэсэн бүс нутгийн нүүрсний ордуудыг түшиглэн шинээр эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулан тухайн бүс, орон нутгийг цахилгаан эрчим хүчээр хангах, эрчим хүчний системтэй зэрэгцэн ажиллаж эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох зорилго бүхий “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 30МВт-ын дулааны цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл” зэрэг 5 төслийг хэлэлцэн шийдвэрлэв.

Зөвлөлийн гишүүд холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал шүүмжийг тусган ажиллалаа.


ЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан болов  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй