БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Мөнхбат: - “Миний хувьд 5 жил цахилгаан автомашин унаж байна. 5 жилийн хугацаанд цахилгааны нийт төлбөр 945000 төгрөг гарсан. Жилд 200 хүрэхгүй мянган төгрөг цахилгааны төлбөрт төлсөн гэсэн үг. Мөн 1.5 мотортой бензин автомашины жилд 3.5-4сая төгрөг царцуулдаг гэсэн тооцоо байдаг.
Тэгэхээр цахилгаан машин эдийн засгийн болон экологийн өндөр ач холбогдолтой юм” хэмээн өөрийн туршлагаас хуваалцлаа.
БОАЖЯ-ны зогсоол цахилгаан автомашины түргэн цэнэглэгчтэй боллоо. Уг цэнэглэгчийг үнэ төлбөргүй суурилуулж өгсөн “Глобал моторс” ХХК-д баярлалаа.

БОАЖЯ-аас цахилгаан автомашины тоо хэмжээг дэлхийн чиг хандлагатай уялдуулан нэмэгдүүлэх зорилгоор дараах ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Цахилгаан автомашиныг 2030 он хүртэл Онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх;
-Цахилгаан автомашины түргэн цэнэглэгчийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх;
-Улсын хэмжээнд түргэн цэнэглэгч станцын сүлжээ байгуулах;
-Шинээр баригдах барилга, орон сууцны авто зогсоолд зогсоолын тооноос хамааран 1-2 түргэн цэнэглэгчтэй байх шаардлагыг барилгын зураг төслийн шатанд хянаж, баталдаг байх /2024 оноос мөрдүүлж эхлэх/;
-Цахилгаан автомашиныг төлбөртэй зогсоолын төлбөрөөс бүрэн чөлөөлөх байнгын шийдвэр гаргах;
-Шөнийн цагт үнэ төлбөргүй цэнэглэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал юм гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
| Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж цахилгаан автомашин хэрэглэхийг уриаллаа | ||
| Үзсэн: 360 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.