Шууд Chart

Барилгын салбарын “Ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болно

2023-03-23 12:40:18

Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ханган нийлүүлэлтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх гарцыг тодорхойлох зорилгын хүрээнд “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган”-ыг 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран МҮХАҮТ-д зохион байгуулна.

Барилгын салбарын ханган нийлүүлэлтэд тулгарч буй асуудлыг шийдэх гарцыг тодорхойлж, харилцан уялдаатай ажиллах боломжийг дэмжсэн энэхүү чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч ААНБайгууллагууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцох юм.

Чуулганы үеэр төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдийн илтгэл, хэлэлцүүлэг явагдаж, түүнээс гарсан дүгнэгтийг төрийн байгууллага болон шаардлагатай газруудад хүргүүлэн, гарц шийдлийг тодорхойлно гэж БХБЯ-наас мэдээллээ. 


Барилгын салбарын “Ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болно  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй