Барилгын компаниуд талбайн хэмжээ заалгүй зөвхөн өрөөний тоогоор үнийн дүн бичиж иргэдтэй гэрээ байгуулах ёсгүй юм.
Тухайлбал, иргэн н.Отгонжаргал 2012 онд “Азийн идэр хүлэг” компаниас хоёр өрөө байр худалдаж авахдаа тус компаниас тавьсан гэрээний нөхцөлийг огт анзаараагүй, үүнээс болж тэрээр өнөөдөр 13 сая 750 мянган төгрөгөөрөө хохироод байна.
Ийм гэрээ хийсэн тохиолдолд иргэд шүүхэд хандлаа ч барилгын компанийг буруутгах үндэслэл болохгүй учраас иргэд хохирч үлддэг.
Иймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан хэрэглэгчдэд зориулан “Жишиг гэрээ”-г боловсруулж дуусчээ.
Энэ талаар тус газрын мэргэжилтэн, улсын байцаагч Ж.Жархабек ярилаа.
| “Жишиг гэрээ”-г боловсруулж дууслаа | ||
| Үзсэн: 1541 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.