Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг болно

2023-03-28 07:00:26

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

09:00 цагт: “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг болно. /“Жанжин Д.Сүхбаатар” танхимд/


Гаалийн ерөнхий газар

10:00 цагт: Гаалийн байгууллагаас иргэд ААН-үүдэд зориулсан “Цахим гааль өдөрлөг”-ийг зохион байгуулах болон бусад цаг үеийн асуудлаар ГЕГ-ын 1 дахарт мэдээлэл өгнө. Утас: 99145985. 9910650 /ГЕГ-ын 1 дахарт/


Блью Скай Зочид буудал

10:00 цагт:  "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг болно. /Jade танхимд/

11:00 цагт: Нээлттэй нийгэм форумоос "Монгол Улсын Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, таслүүдийн санхүүгийн ил тод байдал" судалгааны тайлан танилцуулах уулзалтыг зохион байгуулна. Утас: 76113207


Шангри-Ла Зочид буудал

11:00 цагт: “Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд” арга хэмжээ болно. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлсэн “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн гол ололт амжилт, үр дүн, шийдэл, аймаг, дүүргийн сайн туршлагатай танилцаж, хамтран ажиллах, үйл ажиллагааг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэх боломж, хамтын ажиллагаа, дараагийн алхмын талаар хэлэлцэнэ.


Виста Оффис

11:00 цагт: Монголын Банкны холбоо болон Банк, санхүүгийн академиас"Банкны салбарын 2022 оны тойм" судалгаа танилцуулах хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлын үеэр банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийхээс гадна Banking and Finance Academy-ийн хийсэн "Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа"-г танилцуулна. Утас: 11323581, 91118608. /Энхтайвны гүүрний хойд талд, Наран плазагийн эсрэг талд байрлах Виста Оффисын 2 давхарт/


Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

14:20 цагт: "Lady entreprenuer 2023" арга хэмжээ болно. Арга хэмжээний үеэр Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайллын талаар хэлэлцэж, шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд шагнал гардуулна.


ӨНӨӨДӨР: “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй