Шууд Chart

Нийслэлийн 152 хороонд зээл олгох журам батлагдлаа

2014-07-22 15:32:08

Бичил бизнес эрхлэх хүсэлтэй нийслэлийн иргэд хоршоо байгуулан тав хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой юм. Тодруулбал, нийслэлийн 152 хороонд тус бүр дунджаар 100 сая төгрөгийг бичил бизнес эрхлэгчдэд олгохоор журам батлагдсан байна. 

Харин ингэхдээ иргэд тав хүртлэх сая төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй зээлэх юм. Бичил зээлийг аж ахуйн нэгж байгууллагад олгохгүй, хамгийн гол нь ажилгүй иргэн, өрх, бүлгийг хамруулна гэж журамд заасан.

Өнөөдрийн байдлаар иргэд хороондоо хоршоогоо байгуулчих л юм бол санхүүжилт ороход бэлэн болжээ.

Энэ талаар "Бичил бизнесийг дэмжих сан”-гийн мэргэжилтэн н.Анхзаяа ярилаа.


Нийслэлийн 152 хороонд зээл олгох журам батлагдлаа  
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй