Төгрөгийн үнэ суларч, гадаад валютын нөөц буурч байгааг судлаачид хэллээ. Учир нь валютын ханш сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тасралтгүй өссөөр 2014 оны долоодугаар сарын 21-ний өдрийн Монголбанкны хаалтын ханшаар 1842 төгрөгт хүрээд байгаа юм.
Үүнээс үүдэн валютын нөөц хамгийн их байсан үе тухайлбал, 2012 оныхоос 64 хувиар буурчээ. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улс 1.6 тэрбум долларын нөөцтэй байжээ.
Энэ нь нийт импортын гурван долоо хоногийг хаах хэмжээнд байгааг Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг хэлж байна.
| Валютын ханш өссөөр байна | ||
| Үзсэн: 748 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.