
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор шайбтай Хоккейн IV Дивизионы ДАШТ анх удаа Улаанбаатар хотноо “Мөсөн Өргөө - Steppe Arena”-д зохион байгуулагдлаа.
Хоккейн спорт нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа бөгөөд эх орноо төлөөлөн оролцсон Монголын баг тамирчид маань байнгын сургуулилт хийх боломж бүрдсэн тул ур чадвар нь улам сайжирч, хөгжөөн дэмжигчдийн бахархлыг төрүүлэн олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргах нь дамжиггүй.
ДАШТ-ий тоглолтын хаалтын өдрийн арга хэмжээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож, Филиппин улсын шигшээ багийн тамирчинд тус тоглолтын "Шилдэг тамирчин" цомыг гардуулан өглөө.
Цаашид Олон улсын хоккейн холбоотой улам нягт хамтран ажиллаж, олон томоохон тэмцээн уралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулж улмаар өсвөр үе, залуучуудад Олимпын төрлийн спортыг сурталчлах, хоккейн спортоор хичээллэх, алдартай тамирчидтай уулзах боломж нээгдэж буй.
Шайбтай хоккейн IV дивизоны ДАШТ өндөрлөлөө | ||
Үзсэн: 473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.