
Тбилисид өнгөрсөн долоо хоногт зодоглож, ганзага дүүрэн ирсэн Монголын жүдочдын дараагийн “зогсоол” нөгөөдөр Турк Улсад эхлэх Антальягийн “Их Дуулга” юм. Тиймээс тэд Тбилисиэс шууд Антальяг зорьжээ.
Сар гаруйн дараа Катарын нийслэл Дохад эхлэх ДАШТ-ий өмнөх том сорилго тус тэмцээнд 84 орны 620 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Манай улсаас Тбилисийн Гранд Сламд зодоглосон тамирчид дээр ОУХМ Б.Эрхэмбаяр (66 кг), ОУХМ Г.Алтанбагана, ОУХМ Л.Сосорбарам (52 кг), ОУХМ Л.Энхрийлэн (57 кг) нар нэгдэж, Туркийг зорилоо.
Антальяд зодоглох Монголын жүдочид:
Эрэгтэйчүүдийн
60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Г.Болор-Очир
90 кг: Г.Алтанбагана
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдийн
48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг: Л.Сосорбарам
57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
-78 кг: О.Хүслэн
+78 кг: А.Адъяасүрэн
Монголын жүдочид Тбилисиэс шууд Антальяг зорьжээ | ||
Үзсэн: 398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.