Шууд Chart

Хөвсгөл аймагт түймэр гарчээ

2023-03-29 15:25:42

Түймрийн аюултай үе эхэлсэн. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Зүрх гэдэг газарт 2023 оны 03 сарын 28-ны 14:25 цагт ойн түймэр гарчээ. Аймгийн онцгой байдлын газраас 18 албан хаагч орон нутгаас 11 хүн нийт 29 хүн түймрийн голомтод ажиллаж байна.

”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Эх сурвалж: Ойн газар


Хөвсгөл аймагт түймэр гарчээ  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй