
МҮОХ, “Нью Жуулчин Турс” ХХК хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо.
Гэрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Нью Жуулчин Турс” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй нар гарын үсэг зурав.
Гэрээ 2024 оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд “Нью Жуулчин Турс” компани “Ханжоу-2023” Азийн наадам, “Бангкок-Чонбури-2023” Азийн танхимын болон тулааны спортын наадам, “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын албан ёсны тасалбар борлуулагч болж, үзэгч, жуулчдын аяллыг зохион байгуулах тусгай эрхийг эзэмших юм.
Тус компани 2004 оны Афины олимпоос хойш МҮОХ-той түншийн харилцаатай ажиллаж, спортын үзэгч, хөгжөөн дэмжигчдийг аялуулах арвин туршлага хуримтлуулсан билээ.
Энэ үеэр “Нью Жуулчин Турс” ХХК-ийн захирал Ш.Нэргүй “Бидний хамтын ажиллагаа 21 жил үргэлжилж, энэ хугацаанд өвөл, зуны 8 олимпод үзэгчдийн аялал зохион байгуулжээ. Хамтын ажиллагааны үр дүнд манай компани спорт аяллын шилдэг компани гэж үнэлэгдэх болсонд сэтгэл хангалуун байдаг” гэсэн юм.
МҮОХ, “Нью жуулчин турс” компани хамтран ажиллана | ||
Үзсэн: 438 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.