Шууд Chart

Монголын өсвөрийн шатарчид Ираны багтай тоглоно

2013-07-25 13:54:28

 

Өсвөрийн шатарчид өнөөдөр дэлхийн шатрын олимпиадын наймдугаарт эрэмбэлэгдсэн Ираны багтай тоглоно.Дэлхийн шатрын олимпиадад монголын өсвөрийн шатарчдын баг гурав хожиж, нэг хожигдсон амжилтаараа есдүгээрт жагсаж байна. БНХАУ-ын Чунцинь хотноо 16 хүртэлх насныхны дунд зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд 29 орны 72 баг оролцож байгаа юм.
Манай улсаас Монголын өсвөрийн шатарчдын клубуудийн холбооны тэргүүн Т.Сумьяагаар удирдуулан,С.Билгүүн, О.Болдоо, Г.Мөнхбаяр, Ү.Агьбилэг нар анх удаагаа оролцож байна. Тэмцээний эхний тойрогт манай өсвөрийн тамирчид БНХАУ-ын шатрын клубийн багтай тоглож 3,5-0,5, хоёрдугаар тойрогтоо Өмнөд  Африкийн хоёрдугаар багийг 4:0 онооны харьцаатай хожсон юм. Харин гуравдугаар тойрогтоо БНХАУ-ын нэгдүгээр багтай тоглож хожигдсон ч дөрөвдүгээр тойрогт Өмнөд Африкийн гуравдугаар багийг 4:0 онооны харьцаагаар хожиж илүүрхлээ. Манай Дөрвөн тойргийн дараах байдлаар 14,5 оноотой ОХУ тэргүүлж, 13,5 оноотой Энэтхэгийн баг дэд байрт бичигдэж байна.

Монголын өсвөрийн шатарчид Ираны багтай тоглоно  
Үзсэн: 1284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй