
3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д оролцож буй Монголын эрэгтэй шигшээ Сингапурыг 22:9-өөр итгэл төгс хожсоноор хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд өрсөлдөх болзлоо хангав.
Манай шигшээ тоглолтыг тун эрчтэй эхлүүлж, 13:0 гэсэн давамгайллыг бий болгосон. Улмаар энэ давуу талаа хадгалсаар ээлжит хожлоо байгуулав.
Э.Дөлгөөн 7 оноогоор багаа тэргүүлсэн бол Д.Дэлгэрням 6 оноо, 8 самбар авсан юм. Мөн А.Ананд 5, О.Энхбаатар 4 оноо авч, багаараа тун жигд тоглолоо.
Монголын шигшээ өнөөдөр шөвгийн 8-д Казахстаны эсрэг хүч сорих болно.
Эх сурвалж: МҮОХ
Монголын эрэгтэй шигшээ Азийн аваргын шөвгийн 8-д шалгарлаа | ||
Үзсэн: 656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.