Шууд Chart

Барбара Хеберт “Байгууллагын эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг бууруулах арга хэмжээний санал”-ыг гаалийн байгууллагад танилцууллаа

2023-04-03 15:00:47

ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван Олон Улсын Валютын сан (ОУВС)-ийн зөвлөх Барбара Хеберт болон ОУВС-ын суурин төлөөлөгч Сеохюн Юун нарыг хүлээн авч, Монгол Улсын Сангийн Сайдын санаачилгаар ОУВС-ийн “Азийн орнуудын гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрт Монгол Улсын Гаалийн байгууллагыг хамруулж байгаад талархлаа илэрхийллээ.

“Өөрчлөлтийн менежмент ба байгууллагын эрсдэл” сэдэвт семинарыг Гаалийн харьяа 16 газар, хороодын 29 албан хаагчдыг хамруулан энэ оны 3-р сард зохион байгуулж, оролцогчид 2021 оны 11 дүгээр сард ГЕГ-ын Ажлын хэсгээс боловсруулсан байгууллагын эрсдэлийн үнэлгээг нягталж шинэчилсэн юм.

Уулзалтын үеэр ОУВС-ийн зөвлөх Барбара Хеберт сургалтын үр дүнд боловсруулсан “Байгууллагын эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг бууруулах арга хэмжээний санал”, “Чадавхыг хөгжүүлэх ажлын тайлан”-г удирдлагад танилцуулж санал солилцсон байна.  

ОУВС-ийн төлөөлөгчид “Өөрчлөлтийн менежмент ба байгууллагын эрсдэл” сэдэвт семинарыг хамтран үр дүнтэй зохион байгуулсанд Гаалийн ерөнхий газарт талархаж, ирээдүйд хамтран ажиллахдаа таатай байхаа илэрхийлжээ.

Эх сурвалж: ГЕГ


Барбара Хеберт “Байгууллагын эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг бууруулах арга хэмжээний санал”-ыг гаалийн байгууллагад танилцууллаа  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй