Шууд Chart

Pearson хөтөлбөрийн арга зүйн сургалтад 88 багш хамрагдлаа

2023-04-04 14:39:37

Pearson англи хэлний туршилтын хөтөлбөр хэрэгжиж буй 38 сургуулиас 88 багш 2023 оны 03 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд хөтөлбөрийн заах аргазүйн үндсэн сургалтад хамрагдлаа.

Ментор багшийн сургалтад 16 багш давхар хамрагдаж, цаашид бусад сургууль, багш нарт заах аргазүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллахаар бэлтгэгдлээ.

Сургалтыг Pearson байгууллагын 30 гаруй жилийн туршлагатай сургагч багш Филип Варвик үр дүнтэй удирдан явуулж, цаашдын багш нарын хэрэгцээг тодорхойлж, багшийн хөгжлийн дараагийн сургалтуудыг товлолоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Pearson хөтөлбөрийн арга зүйн сургалтад 88 багш хамрагдлаа  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй