Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгийн 30 гаруй хүүхдэд эрт илрүүлгийн үзлэг хийж, 25 багшид чадавхжуулах сургалт, 5 эцэг, эхэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь хэвтэн эмчлүүлэх 250 ортой, өдрөөр 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай улсын хэмжээнд харьяалал харгалзахгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авч, хөдөлгөөний чадвар алдалтыг богино хугацаанд сэргээн засах, сэтгэхүйн үйл ажиллагааг сайжруулах, хоёрдогч хүндрэлээс сэргийлэх сэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор хүргэж байна гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.

| Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг хийлээ | ||
| Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.