МҮЭ-ийн холбооны ажлын алба, аймаг, нийслэл, салбарын нийт удирдлагууд өнөөдөр /2023.04.04/ цаг үеийн асуудлаар танхим, цахим хэлбэрээр хуралдаж, салбарын ҮЭ-ийн холбооны хэмжээнд үүсээд байгаа хөдөлмөрийн маргаан, цалин хөлс, ажил хаялтын асуудлаар санал солилцлоо.
Хуралдаанаар МБШУҮЭХ-ны цалин хөлстэй холбоотой суулт болон цалин хөлсний тэмцлийн асуудалд аймаг, нийслэл, салбарууд байр сууриа танилцуулж, дэмжиж оролцохоо мэдэгдэв. Мөн МҮЭ-ийн холбооны хөдөлмөрчдийн цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаар УИХ, Засгийн газар, холбогдох яамдад илгээсэн санал, шаардлагуудын хүрээнд тэмцлийн дараагийн арга хэмжээний хүрээнд санал солилцлоо.
Эх сурвалж: МҮЭХ
| МҮЭХ: МБШУҮЭХ-ны тэмцлийг аймаг, нийслэл, салбарын ҮЭ-үүд дэмжиж оролцохоо мэдэгдэв | ||
| Үзсэн: 563 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.