Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны хүний нөөцийн шинэтгэлийн хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 31, 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог, Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын Ажлын алба, Тамгын газрын удирдлага, хүний нөөцийн ажилтан, төлөөллүүдэд “Төрийн албаны шинэтгэл, хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаа, харилцан уялдаатай хамтран ажиллах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад оролцогчид төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг хөндөж цаашид энэ чиглэлээр Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудаас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА
| “Төрийн албаны шинэтгэл, хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаа, харилцан уялдаатай хамтран ажиллах нь” сэдэвт сургалт боллоо | ||
| Үзсэн: 453 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.