Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сургууль зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох дадлага, сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар, нийслэлийн Дотоод аудитын албаны нийт 116 ажилтан, албан хаагчдыг танхимын сургалтад хамрууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

| Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалт боллоо | ||
| Үзсэн: 391 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.