Шууд Chart

Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний чиглүүлэгч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

2023-04-05 16:09:47

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг нийслэлийн 12 хороо, Говь-Алтай, Дорноговь, Дорнод,  Дундговь, Увс аймгийн 18 суманд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний чиглүүлэгч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтад төсөл хэрэгжиж байгаа хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар хамрагдаж байна.

Чиглүүлэгч нараар дамжуулан зорилтот дүүрэг, хороодод олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний чиглүүлэгч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй