Шууд Chart

"УБТЗ"ХНН: Эхний улирлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

2023-04-06 09:57:42

Нийт тээвэрлэсэн ачааг ангилж үзвэл, экспортоор 2,8 сая тонн ачаа, импортоор 782 мянган тонн ачаа, орон нутгийн 3,3 сая тонн ачаа, транзитаар 1,097 сая тонн ачаа тус тус тээвэрлэсэн байна. Экспортоор 2,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэсээ 96,2 хувиар илүү байгаа нь ковид цар тахлын улмаас буураад байсан манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байна.
 
Тэрчлэн УБТЗ-ын зүгээс экспортын тээврийн хэмжээг өсгөх үндсэн нөхцөл болох Замын-Үүд-Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн ийнхүү гарч байна.
 
Мөн энэ оны эхний улиралд УБТЗ 490 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэсээ 42,7 хувиар илүү байна.
 
 
Эх сурвалж: "УБТЗ"ХНН

"УБТЗ"ХНН: Эхний улирлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй