Шууд Chart

“НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх “Жилийн ажлын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа

2023-04-06 10:15:12

НҮБ-ын Хүүхдийн сангийн улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2023 онд хамтран хэрэгжүүлэх “Жилийн ажлын төлөвлөгөө”-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар /2023.04.05/ гарын үсэг зурлаа.

Жил бүр төлөвлөгөө батлан хамтран хэрэгжүүлдэг бөгөөд энэ жилийн төлөвлөгөөний хүрээнд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа аливаа төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхэд хамгааллын чиглэлээрх захиргааны тоон мэдээллийн чанарыг сайжруулах, гамшиг, онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх хүүхэд хамгааллын арга хэмжээ олон чиглэлээр хамтран ажиллана.
Гарын үсэг зурах үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хүүхдийн сангийн цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Эх сурвалж: ХНХЯ


“НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх “Жилийн ажлын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй