Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн ‘”Оорцог” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ байрлах Флюмон ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй “Хөх дэл” гэдэг нэртэй жоншны уурхайн Экскаваторын жолооч-оператор /36 настай эрэгтэй/ жоншны уурхайн гүний тогтоол ус руу экскаватортойгоо 14:50 цагт унаж осолдсон тухай дуудлагыг 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан.
Усанд осолдогчийг эрэн хайх ажиллагаа 2023 лны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 21:41 цагаас эхэлж 94 цагийн хугацаанд эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулан 10 метрийн гүнд 17 удаагийн шумбалт гүйцэтгэн, 8550 тн усыг соруулан зайлуулж 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 20:20 минутад нэрвэгдэгчийг олж Шүүх шинжилгээний газарт хүлээлгэн өглөө гэж Дундговь аймгийн ОБГ-аас мэдээллээ.
| Экскаваторын жолооч жоншны уурхайн гүний тогтоол ус руу экскаватортойгоо унаж осолджээ | ||
| Үзсэн: 690 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.