Шууд Chart

Гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратегийн чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг болж байна

2023-04-07 11:54:58

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төсөл нь үндэсний болон орон нутаг, салбарын түвшний гамшгийн эрсдэлийн үнэлгээ, зураглал боловсруулах;үнэлгээний үр дүнд үндэслэн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг хөгжлийн бодлого төлөвлөлт, орон нутаг, салбарын онцлогтой уялдуулан боловсруулах;гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратеги, даатгалын хуулийн төслийг боловсруулах; институцын чадавхыг бэхжүүлэх гэсэн 4 үндсэн зорилтын хүрээнд хэрэгжиж байна.

УИХ-аас шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 51.2-д “Гамшгаас хамгаалах, эрсдэлийгбууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээнийзардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг зарцуулна” гэж тусгасан ч энэхүү хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа юм.

Иймээс тус төслийн хүрээнд боловсруулж байгаа гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратегийг манай улсын нөхцөл, онцлогт тохируулан, суурь судалгаа, олон улсын туршлага, ололт амжилтад тулгуурлан бололвсруулж, судалгааны үр дүнгээс холбогдох яам агентлагийн төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Гамшгийн эрсдэлийн стратегийн төслийг боловсруулан хэрэгжүүлсэнээр гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уошгийг арилгах үйл ажиллагаанд иргэд, олон нийт, хувийн хэвшлийн оролцоо, хувь нэмэр нэмэгдэх ихээхэн чухал ач холбогдолтой гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

 

 


Гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратегийн чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг болж байна  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй