Шууд Chart

Дулааны улирлын хувцсанд шилжлээ

2023-04-07 12:50:09

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид өнөөдөр дулааны улирлын хувцсанд шилжлээ.

Дулааны улирлын хувцсанд шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын жагсаалын талбайд хувцасны үзлэгийг зохион байгууллаа.

Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хувьд бүс нутгийн онцлогт тохируулан дулааны улирлын хувцсанд 04 дүгээр сард багтаан шилжүүлж, хувцасны үзлэгийг зохион байгуулахыг орон нутгийн бүсийн төвийн дарга нарт даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Дулааны улирлын хувцсанд шилжлээ  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй