Шууд Chart

Төрийн цахим үйлчилгээ зохицуулах газарт сургалт зохион байгууллаа

2023-04-08 11:04:59

Өнөөдөр буюу бямба гарагийн өглөө эртлэн Төрийн цахим үйлчилгээ зохицуулах газрын нийт ажилтан албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй төрийн үйлчилгээ үзүүлэхэд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага болон дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.
 
Сургалтад идэвхтэй хамрагдаж төрийн цахим ХУР-ДАН үйлчилгээний 174 сүлжээ, орон нутгийн 74, нийслэлийн 61 цэгийн үйлчилгээний ажилчид харилцаа, хандлага, мэдээллийн хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхээ илэрхийлсэн гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ. 
 
 
 
 

Төрийн цахим үйлчилгээ зохицуулах газарт сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй