
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, 9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны 04-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говь, талын нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2023 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-11-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10, 13-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар дулаарна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1102 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.