Шууд Chart

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал цахим болон танхимаар зохион байгуулагдана

2023-04-09 11:01:49

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт цахим болон танхимаар зохион байгуулахаар товлосон.

Хуралд оролцогчдын цахим бүртгэл эхэллээ.

Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж 15 хаягт байрлах Бэст вестерн премьер Туушин зочид буудлын Соёмбо танхимд

Бүртгэлийн өдөр: 2023 оны 4 дүгээр сарын 07.

Хуралд бүртгүүлэх холбоос: http://hural.mse.mn

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

    • Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;

    • Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэлтэй танилцах;

    • Компанийн 2023 оны оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах;

    • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох;

    • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, батлах;

    • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцах;

    • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэрлэх,

 

Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 4 дүгээр сарын 07-ноос 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл http://hural.mse.mn энэхүү холбоосоор орж хуралдаа бүртгүүлээрэй!

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалтай ЭНД дарж,

Хувьцаа эзэмшигчдийн хуралд бүртгүүлэх заавартай ЭНД дарж танилцана уу.

Санал өгөх заавартай ЭНД дарж танилцана уу.

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС


“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал цахим болон танхимаар зохион байгуулагдана  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй