Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт" олон улсын форум үргэлжилнэ

2023-04-11 06:52:53

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

09:00 цагт: “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш төлөөллийг хангах амлалт" Олон Улсын форум "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл" сэдвийн хүрээнд 2 дахь өдрөө чуулна. /"Их Эзэн Чингис хаан" танхимд/

12:00 цагт: УИХ-ын дарга Г.Занданшатар болон зарим УИХ-ын гишүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. /Фоей дахь студид/


Хангарди ордон

12:00 цагт: Улаанбаатар хотод байгаа 1300 орчим СӨХ-г зохион байгуулалтад оруулж, илүү хариуцлагатай болгох, иргэн, СӨХ-ны хооронд үүсдэг үл ойлголцлыг зохицуулах зорилготой хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулсан тухай болон худалдан авах ажиллагааны хүрээнд хог цэвэрлэгээний 28 машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг хуулийн байгууллагаар шалгуулах болсон талаар мэдээлнэ. Утас: 99037310 /14 давхарт/


Удирдлагын академи

14:00 цагт:  “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форум болно. Утас: 91912940.

 


ӨНӨӨДӨР: "Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт" олон улсын форум үргэлжилнэ  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй