Шууд Chart

ӨМНӨГОВЬ: Шуурганы улмаас орон гэргүй болсон өрхөд гэр шийдвэрлэж өгчээ

2023-04-10 12:00:39

Хүчтэй салхи, шороон шуурганы улмаас аймгийн ОБГ-т айлын гэр, хашаа нурсан, байшингийн дээвэр унасан зэрэг дуудлага ирээд байна. Орон гэргүй болсон нэг өрхөд Өмнөговь аймгийн Засаг дарга шуурхай арга хэмжээ авч гэр шийдвэрлэж өглөө.

Ард иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, байгалийн аюулт үзэгдлийн үеэр хол ойрын замд зорчихгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, малчид тээвэрчид төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна!

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


ӨМНӨГОВЬ: Шуурганы улмаас орон гэргүй болсон өрхөд гэр шийдвэрлэж өгчээ  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй