Шууд Chart

БНСУ-ын K-Поп одууд Монголд тоглоно

2023-04-10 14:09:29

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНСУ-д болсон Аялал жуулчлалын өндөр дээд хэмжээний уулзалт болох “KOPIST-2023” оролцсон ба уг айлчлалын үед “Монголд зочлох жил -2023 -2025” арга хэмжээний хүрээнд “К-ПОП фестиваль"-ийг 2023 оны 7 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар хоёр тал эцэслэн шийдвэрлэв.

БНСУ, Монгол Улс, Япон Улс, БНХАУ, ОХУ, Зүүн өмнөд Азийн орнуудад танигдсан "К-поп дуучид" Монгол Улсад ирж тоглолтоо хийх бөгөөд Монгол Улсын рок, попын уран бүтээлчид мөн тус тоглолтод оролцохоор харилцан тохиролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


БНСУ-ын K-Поп одууд Монголд тоглоно   
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй