
Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайланд Улсад 2024 оны олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан эхний шатны тэмцээнд оролцож, “D” хэсэгт Тайланд, Сингапурын багтай учраа таарсан юм.
Эхний тоглолтоо Тайландын Чонбури хотноо Сингапурын шигшээ багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн.
Дараагийн тоглолтоо талбайн эзэн Тайландын шигшээ багтай хийв.
ОУХБХ-ны чансааны 44 дүгээр байрт бичигддэг тус улсын шигшээ баг Азийн хүчирхэг багуудын нэг. Тэд тоглолтын эхнээс санаачлагыг авч тоглосноор үндсэн цагт 6:0 харьцаатай ялалт байгуулж, “Парис-2024” олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн хоёрдугаар шатанд тоглох эрхээ авлаа.
Монгол охид Сингапурын багтай тэнцсэн ч Тайландын багийг дийлсэнгүй | ||
Үзсэн: 6985 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.