Шууд Chart

“Хүүхдийн хоол-заавал анхаарах асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

2023-04-10 16:01:17

Монгол Улс 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг батлан, 2021 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бага ангийн сурагчдыг Үдийн цайны үйлчилгээнээс Үдийн хоолны үйлчилгээнд шилжүүлсэн.

Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 859 ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн 382.002 үйлчилгээнд хамрагдаж байгаагаас нийслэлийн хэмжээнд 162.153 хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.  

Цаашид хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээний зардлыг бууруулах, хэрэглээний онцлогтой уялдсан үдийн хоолоор үйлчлэх, шинэ чанартай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг орон нутгаас нийлүүлэх зохион байгуулалтыг оновчтой болгох, хүний нөөц, тоног төхөөрөмж, төсвийг үр ашигтай төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Энэ хүрээнд орон нутгийн түвшинд хүүхдийн хоол, хүнсний шим тэжээлэг байдал, хангамж, хүртээмж, тулгамдаж буй асуудлын өнөөгийн байдлыг тодорхойлж, хэрэгжүүлж буй сайн туршлагыг хуваалцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан талуудын хамтын ажиллагааны олон талт манлайллыг дэмжих зорилгоор нийслэлийн Боловсролын газраас “Хүүхдийн хоол-заавал анхаарах асуудал”-ийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн ЗДТГ, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд оролцож байна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.


“Хүүхдийн хоол-заавал анхаарах асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй